Бүгд найрамдах Солонгос улсаас Монгол улсад суугаа Элчин сайд Ким Жун Гү, Зөвлөх Квон Хёг сэ, Худалдаа, эрчим хүч, эрдэс баялгийн асуудал хариуцсан I нарийн бичгийн дарга Юн Жи Хён, Буцалтгүй тусламжийн асуудал эрхэлсэн II нарийн бичгийн дарга Им Гыг Хи нар Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-ын урилгаар Орхон аймагт айлчилж, аймгийн удирдлагуудтай уулзлаа.
Энэ үеэр Орхон аймагт Бүгд найрамдах Солонгос улсын визний мэдүүлэг хүлээн авах төлөөлөн гүйцэтгэх газрыг нээх хүсэлтээ илэрхийллээ.
Орхон аймаг нь хангайн бүсийн төв, Хөвсгөл, Булган аймаг руу дамжин өнгөрөх тулгуур бүс, хүн амын төвлөрөл их зэрэг нь БНСУ-ын визний мэдүүлэг хүлээн авах төлөөлөн гүйцэтгэх газрыг нээхэд нэн тохиромжтой байршил юм.
Уг төв нээгдсэнээр бусад орон нутгийн иргэд ч цаг хугацаа, зардал хэмнэх боломж бүрдэнэ.
Элчин сайд Ким Жун Гү уг хүсэлтийг судлахаа албан ёсоор илэрхийлж, визний мэдүүлэг хүлээн авах төлөөлөн гүйцэтгэх газрыг нээвэл 2024 оны нэгдүгээр сарын нэгнээс ажиллах боломжтой гэдгээ илэрхийллээ.
Монгол Ардын Намын дэргэд эрхэм зорилго, хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд өөрийн гишүүдээ оролцуулах, дэмжих, намын үзэл баримтлал, үйл хэргийг сурталчлан таниулах, судалгаа шинжилгээ хийх, иргэдэд тустай олон нийтийн ажилд оролцох чиглэлээр төрийн бус байгууллагууд үйл ажиллагаа явуулж байна.