Орхон аймгийн Засаг дарга С.Батжаргал аймгийн ирэх 2024 оны төсвийн хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажилд иргэдийн саналыг тусган хэрэгжүүлэх зорилгоор Баян-Өндөр, Жаргалант сумдын иргэдтэй уулзалт зохион байгууллаа.
Энэхүү уулзалтад 25 төрийн байгууллагын удирдлагууд болон холбогдох албан тушаалтнууд биечлэн оролцож иргэдийн санал хүсэлт, асуултад газар дээр нь хариулт өгч ажиллав.
Уулзалтыг багаар нь бүсчлэн нийт 13 байршилд зохион байгуулж 1000 гаруй иргэн оролцож, 540 гаруй санал хүсэлтийг гаргажээ.
Иргэдээс авто зам, нийтийн тээвэр, хог хаягдал татан авалт, тог цахилгааны хүчдэлийн асуудал, камержуулалт, гэрэлтүүлэг, түлээ нүүрсний үнэ, СӨХ-д зэрэг асуудлыг шийдвэрлэх талаар санал хүсэлтүүд гарсан юм.
Иймд иргэдээс гарсан дээрх санал хүсэлтийн шийдвэрлэлтийн явцын үр дүнг 14 хоногийн дотор танилцуулах үүргийг холбогдох албаныханд өглөө.
Мөн иргэдээс гаргасан санал хүсэлтийг нэгтгэн цаашид хийх ажлын төлөвлөгөөг боловсруулах ажлыг эхлүүлээд байна.
Хөрөнгө оруулалтын ажилд иргэдийн хяналтыг бий болгоход онцгой анхаарч, шийдэл гаргахыг холбогдох байгууллагуудад үүрэг болголоо.
Монгол Ардын Намын дэргэд эрхэм зорилго, хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд өөрийн гишүүдээ оролцуулах, дэмжих, намын үзэл баримтлал, үйл хэргийг сурталчлан таниулах, судалгаа шинжилгээ хийх, иргэдэд тустай олон нийтийн ажилд оролцох чиглэлээр төрийн бус байгууллагууд үйл ажиллагаа явуулж байна.