Орон нутгийн төсвийн 850 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар спортын төрөлжсөн сургалттай “Ирээдүй Одод” сургуулийн 8*36 хэмжээтэй байт харвааны спорт заалны өргөтгөл шинээр ашиглалтад ороход бэлэн болжээ.
Мөн тус сургууллийн хуучин заалны бетонон шалыг агч модон шалаар солих, инженерийн шугам сүлжээний ажлыг тус тус “Мээжин савдаг” ХХК хийж гүйцэтгээд байна.
Тамирчид, сурагчдын бэлтгэл сургуулилтаа хийдэг заал бетонон шалтайн улмаас бэртэж гэмтэх эрсдэлтэй байв. Спорт заалны шинэ өргөтгөлийн хамт санхүүжилтыг шийдвэрлэж ийн агч модон шалтай болгож, аюулгүй байдлыг нь хангалаа.
Аймгийнхаа бүх насны хүмүүс зориулсан бүтээн байгуулалтыг 2021 онд эхлүүлсэн нь "Номын өргөө" юм. Орон нутгийн төсвийн 4.6 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар барьж буй барилгын ажлын явц 95 хувьтай байна.
Гэрээгээр дуусах хугацаа энэ оны 12 дугаар сар боловч гүйцэтгэгч “Шинжүү “ ХХК 11 дүгээр сард дуусгахаар төлөвлөж буйгаа хэллээ.
Зоорийн давхартайгаа нийт дөрвөн давхар тус барилга ашиглалтад орсноор 15 ажлын байр шинээр бий болно.
Хот төлөвлөлтийн шаардлага хангахгүй барилгажсан хэсгийг дахин төлөвлөн барилгажуулах төслийн хүрээнд Уурхайчин баг Тамир зочид буудлын урд 1,3 га талбайд “Эрдэнэт палас” төслийг хэрэгжүүлж байна.
Худалдаа үйлчилгээний зориулалттай 16 давхар 150 айлын орон сууцны суурь хөрс бэлдэх ажил эхэлжээ.
Уг төслийг “Таван хан энержи” ХХК хэрэгжүүлж байгаа бөгөөд 2025 оны нэгдүгээр улиралд ашиглалтад оруулахаар зорьж байгаа юм.
Монгол Ардын Намын дэргэд эрхэм зорилго, хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд өөрийн гишүүдээ оролцуулах, дэмжих, намын үзэл баримтлал, үйл хэргийг сурталчлан таниулах, судалгаа шинжилгээ хийх, иргэдэд тустай олон нийтийн ажилд оролцох чиглэлээр төрийн бус байгууллагууд үйл ажиллагаа явуулж байна.