Мэдээ

49 иргэн өргөө цагаан гэртэй боллоо.


Аймаг, сумдын Засаг дарга нарт хандаж гэр хүссэн 200 гаруй иргэний  өргөдөлд нөхцөл байдлын үнэлгээ хийсний үндсэн дээр амжиргааны баталгаажих төвшнөөс доогуур орлоготой, гал, усны гамшигт өртөж орон гэргүй болсон, өндөр настай 49  иргэнд гэр олголоо.

Аймгийн Нийгмийн халамжийн зөвлөл, сум, багийн Амжиргааг дэмжих зөвлөл, ажлын албаны хамтарсан өргөтгөсөн хурлаар гэр олгох асуудлыг хэлэлцэн шийдвэрлэдэг билээ. 

Аймгийн ИТХ-аас төрийн дэмжлэг туслалцаа шаардлагатай иргэддээ зориулж 200 сая төгрөгийг баталсан. 

Энэ хүрээнд тус бүр нь 4,081,632 сая төгрөгийн үнэтэй өргөө цагаан гэрийг ИТХ-ын стратеги төлөвлөгөө, Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд ийнхүү олголоо.



ДЭРГЭДЭХ БАЙГУУЛЛАГУУД

Монгол Ардын Намын дэргэд эрхэм зорилго, хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд өөрийн гишүүдээ оролцуулах, дэмжих, намын үзэл баримтлал, үйл хэргийг сурталчлан таниулах, судалгаа шинжилгээ хийх, иргэдэд тустай олон нийтийн ажилд оролцох чиглэлээр төрийн бус байгууллагууд үйл ажиллагаа явуулж байна.