Мэдээ

Өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд 200 тонн цас хайлуулах бодис авахаар төлөвлөн ажиллаж байна.


Өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд ирэх өвөл авто замын халтиргаа гулгааг арилгах зорилгоор 200 тонн цас хайлуулах бодис авахаар төлөвлөж орон нутгийн төсөвт 260 сая төгрөг төсөвлөсөн. 

Аймгийн хэмжээний 130 км авто замын хальтиргаа гулгааг арилгах зорилгоор жилд 373 тонн цас хайлуулах бодис, давсны хэрэгцээ шаардлага үүсдэг. 

Өнөөдрийн байдлаар 110,000 кг давс, 10,000 кг бодис, 16 метр куб хайрганы нөөцтэй байна. 

Хот тохижуулах газар нь нийт 17 том, бага оврын машин механизм, техник хэрэгсэл, 144 ажилтан албан хаагчдын бүрэлдэхүүнтэйгээр ажиллахаар бэлтгэл хангаад байна.



ДЭРГЭДЭХ БАЙГУУЛЛАГУУД

Монгол Ардын Намын дэргэд эрхэм зорилго, хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд өөрийн гишүүдээ оролцуулах, дэмжих, намын үзэл баримтлал, үйл хэргийг сурталчлан таниулах, судалгаа шинжилгээ хийх, иргэдэд тустай олон нийтийн ажилд оролцох чиглэлээр төрийн бус байгууллагууд үйл ажиллагаа явуулж байна.