Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2007 оны 97 дугаар зарлиг, Засгийн газрын 2007 оны 190 дүгээр тогтоолын дагуу энэ жилийн нээлттэй хаалганы өдөрлөгийг аймгийн Биеийн тамир спортын газар, Эрүүл мэндийн газар хамтран зохион байгууллаа.
Өдөрлөгийн хүрээнд төрийн байгууллагуудын албан хаагчдын дунд А.Амарын талбайгаас Баян-Өндөр хайрхан хүртэл явган алхалтын арга хэмжээг зохион байгуулав.
Мөн БОЭТ, ӨЭМТ, хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагууд иргэдийг үнэ төлбөргүй үзлэгт хамруулан эрүүл мэндийн зөвлөгөө, мэдээлэл өглөө.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар улс орон даяар зохион байгуулж буй “Цаг гаргая” аян, аймгийн Засаг даргын 2020-2024 оны хөтөлбөрийн хүрээнд “Хичээллэе-Өрнүүлье-Хэвшье” аяны хүрээнд ерөнхий боловсролын сургуулиудын дунд “Нэг анги Нэг өглөө” дасгалын арга хэмжээг өнгөрсөн гуравдугаар сараас энэ сарын 1-ний хооронд зохион байгуулсан.
"Нэг анги Нэг өглөө” арга хэмжээнд 11 сургуулийн 12632 сурагч 2597 эцэг эх багш ажилчид нийтдээ 15229 иргэнийг хамруулж, манлайлан оролцсон сургуулийг шагнаж урамшууллаа.
Өдөрлөгт "Эрдэнэт үйлдвэр" ТӨҮГ-ын Спорт цогцолбор, спортын төрөлжсөн сургалттай ерөнхий боловсролын "Ирээдүйн Одод" сургууль болон спортын холбоод, клубууд оролцож иргэд олон нийтийг эрүүл, идэвхтэй амьдралын хэв маягт уриалаа.
Монгол Ардын Намын дэргэд эрхэм зорилго, хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд өөрийн гишүүдээ оролцуулах, дэмжих, намын үзэл баримтлал, үйл хэргийг сурталчлан таниулах, судалгаа шинжилгээ хийх, иргэдэд тустай олон нийтийн ажилд оролцох чиглэлээр төрийн бус байгууллагууд үйл ажиллагаа явуулж байна.