Мэдээ

"Улаанбаатар-Шар Хөтөл-Эрдэнэт 100 км хатуу хучилттай авто зам төсөл"-ийг Эдийн засгийн байнгын хороо дэмжлээ.


"Улаанбаатар-Шар Хөтөл-Эрдэнэт 100 км хатуу хучилттай авто зам төсөл"-ийг 2024 онд Засгийн газраас хэрэгжүүлэх хөгжлийн хөтөлбөрүүдийн тоонд оруулахыг Эдийн засгийн байнгын хороо дэмжлээ. Удахгүй УИХ-ын чуулганаар хэлэлцэгдэж шийдвэр гарна.

"Улаанбаатар-Шар Хөтөл-Эрдэнэт 100 км хатуу хучилттай авто зам төсөл"-ийн /Орхоны гүүрнээс Төв аймгийн Жаргалант сум хүртэлх/ техник эдийн засгийн үндэслэлийг боловсруулж дуусан. Уг зам нь нийт 92,23 км авто зам бөгөөд төсөвт өртөг нь 150,34 тэрбум төгрөг юм.

Эрдэнэт-Улаанбаатарын чиглэлд иргэд 400 орчим км зорчиж буй. Тэгвэл Улаанбаатар-Шар Хөтөл-Эрдэнэт чиглэлд хатуу хучилттай авто зам тавьснаар 100 орчим км товч болно. 

Энэ нь Эрдэнэт хот болон Булган, Хөвсгөл, Төв аймгийн 150 орчим мянган иргэдийн цаг, мөнгийг хэмнэх чухал хөрөнгө оруулалт юм. Мөн Төв аймгийн Жаргалант сумын 2 багийг дайран өнгөрнө. Ингэснээр тухайн суурин газруудын бизнес эрхлэгчдэд өгөөжөө өгнө гэж үзэж буй. 

"Улаанбаатар-Шар Хөтөл-Эрдэнэт 100 км хатуу хучилттай авто зам төсөл" нь Монгол Улсыг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэлд тусгагдсан ажил юм.



ДЭРГЭДЭХ БАЙГУУЛЛАГУУД

Монгол Ардын Намын дэргэд эрхэм зорилго, хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд өөрийн гишүүдээ оролцуулах, дэмжих, намын үзэл баримтлал, үйл хэргийг сурталчлан таниулах, судалгаа шинжилгээ хийх, иргэдэд тустай олон нийтийн ажилд оролцох чиглэлээр төрийн бус байгууллагууд үйл ажиллагаа явуулж байна.