Мэдээ

"Хөгжилд хамтдаа" жендэрийн мэдлэг олгох сургалт, өдөрлөг боллоо


Жендэр гэж ярихаар аль нэг хүйсийн давамгайлсан байдал, эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэх эсвэл холбогдох хуулийн хэрэгжилтийг  хангах тухай гэж  ойлгох нь бий. 

Өнөөдрийн сургалтад хамрагдах 600 гаруй  иргэн, төрийн албан хаагчид нийгмийг бүрдүүлж байгаа бүх бүлгийн оролцоо тэгш байх тухай ойлголтыг авах нь энэхүү үйл ажиллагааны зорилго юм. 

Орхон аймаг "Жендэрийн эрх тэгш байдлыг хангах хөтөлбөр"-ийг орон нутгийн төсвөөр хэрэгжүүлж нэлээдгүй ажил арга хэмжээг зохион байгуулсаар ирсэн.

Тэдгээрээс дурьдвал, “ЭРҮҮЛ ЧИЙРЭГ ЭР ХҮН” арга хэмжээг хэрэгжүүлж Бүсийн оношилгоо эмчилгээний төвд “Эрэгтэйчүүдийн кабинет” ажиллуулсан анхны аймаг болсон билээ. Хүн төрөлхийн жендэрийн, хүний эрхийн мэдрэмжтэй эсвэл нэг удаагийн сургалтаар энэ талаарх мэдлэгийг бүрэн авах боломжгүй юм.

Хөтөлбөрийнхөө хүрээнд бид гэр бүл, жендэр, боловсролын сургалт, Жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хуулийн хэрэгжилт, "Жендэрт суурилсан хүний эрхийг хүндэтгэе” аян гэхчлэн арга хэмжээг зохион байгуулж байгаагийн  нэг нь энэхүү сургалт юм.



ДЭРГЭДЭХ БАЙГУУЛЛАГУУД

Монгол Ардын Намын дэргэд эрхэм зорилго, хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд өөрийн гишүүдээ оролцуулах, дэмжих, намын үзэл баримтлал, үйл хэргийг сурталчлан таниулах, судалгаа шинжилгээ хийх, иргэдэд тустай олон нийтийн ажилд оролцох чиглэлээр төрийн бус байгууллагууд үйл ажиллагаа явуулж байна.