Мэдээ

Төрийн 215 үйлчилгээг 24 цагийн турш авах боломжтой “Цахим төв” нээлтээ хийлээ.


Төрийн 215 үйлчилгээг 24 цагийн турш авах боломжтой “Цахим төв”-ийг аймгийн Засаг даргын Тамгын газрын дэргэд байгуулж өнөөдөр нээлтээ хийлээ. 

Монгол Улсын Засгийн газраас төрийн үйлчилгээг цахимжуулж, иргэдэд төрийн үйлчилгээг ойртуулах шийдвэр 2019 оноос эхлэн хэрэгжиж байна. 

Иргэдэд чанартай хүртээмжтэй, хялбар цахим үйлчилгээг хүргэх, байгаль орчинд ээлтэй ухаалаг хот болох зорилгоор Орхон аймаг Эрдэнэт хот “Цахим Эрдэнэт” хөтөлбөрийг батлуулан хэрэгжүүлж байгаа билээ. 

Тус төв нээлтээ хийснээр иргэд төрийн үйлчилгээг (ТҮЦ) машинаар иргэн хуулийн этгээдийн 16 төрлийн 37 үйлчилгээ, E-Mongolia Цахим үйлчилгээний нэгдсэн ХУР-ДАН системээс иргэн, хуулийн этгээдийн 73 төрлийн үйлчилгээг, Улсын бүртгэлийн хэлтсийн киоск машинаар 9 төрлийн 72 үйлчилгээг үзүүлэх боломжтой болох юм. 

Мөн ХААН банкны АТМ болон киоск машин, Төрийн банкний АТМ, Төлбөр тооцооны киоск машинаар Төрийн үйлчилгээ, үүрэн холбоо, авто тээвэр гэх мэт 5 төрлийн 33 үйлчилгээг цахимаар хүргэнэ.



ДЭРГЭДЭХ БАЙГУУЛЛАГУУД

Монгол Ардын Намын дэргэд эрхэм зорилго, хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд өөрийн гишүүдээ оролцуулах, дэмжих, намын үзэл баримтлал, үйл хэргийг сурталчлан таниулах, судалгаа шинжилгээ хийх, иргэдэд тустай олон нийтийн ажилд оролцох чиглэлээр төрийн бус байгууллагууд үйл ажиллагаа явуулж байна.