Мэдээ

Аймгийн ИТХ-ын ээлжит 15 дугаар хуралдаанаар “Хамтдаа Эрдэнэтэд хөгжье” хөтөлбөрийг хэлэлцэн батлав


Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй “Шинэ сэргэлтийн бодлого”-ын “Хот, хөдөөгийн сэргэлт” зорилтыг хэрэгжүүлэх хүрээнд Улаанбаатар хотоос орон нутагт шилжин суурьших иргэд, ААНБ-ыг дэмжих “Хамтдаа Эрдэнэтэд хөгжье” хөтөлбөрийг боловсруулсан.

Засгийн газраас хөдөө орон нутагт шилжигсдийг ипотекийн гурван хувийн зээлд хамруулах, ААНБ-д 1 хувийн хүүтэй 500 сая, иргэнд 50 сая хүртэлх зээл олгох, ААНБ-д татварын хөнгөлөлт үзүүлэх гэсэн гурван дэмжлэгийг үзүүлэхээр шийдвэрлэсэн. 

ААНБ-д үзүүлэх татварын хөнгөлтөөс товч танилцуулахад:

-Улсын бүртгэлд бүртгүүлсэн өдрөөс хойш 5 жилийн хугацаанд Инновацийн тухай хуульд зааснаар гарааны компанийн дотоодод шинээр үйлдвэрлэсэн  бүтээгдэхүүн, ажил үйлчилгээний борлуулалтад ногдох албан татварыг бүрэн чөлөөлнө. 

-Албан татвар төлөгчийн 2023 оны нэгдүгээр сарын 1-нээс хойш хэрэгжүүлэх дулаан, цахилгаан үйлдвэрлэх төслийн үндсэн үйл ажиллагааны орлогод ногдох албан татварыг орлого олж эхэлсний дараагийн тайлант хугацаанаас эхлэн 3 жилийн хугацаанд 90 хувь дараагийн 3 жилд 50 хувь хөнгөлнө. 

-Үйлдвэрлэл технологийн паркийн нутаг дэвсгэр дэх үл хөдлөх эд хөрөнгийг нь үл хөдлөх эд хөрөнгийн албан татвараас эхний 5 жил чөлөөлж, дараагийн 5жилд 50 хувь чөлөөлөх хөнгөлөлтийг үзүүлэхээр холбогдох хуулиудад нэмэлт өөрчлөлтөөр  тусгасан.

"Хамтдаа Эрдэнэтэд хөгжье" хөтөлбөрийг баталлаа 

Орхон аймагт шилжин ирж, суурьшин ажиллаж амьдрах, иргэд, ААН, байгууллагыг угтан авахад шаардагдах бэлтгэлийг хангах зорилгоор “Хамтдаа Эрдэнэтэд хөгжье” хөтөлбөрийг өнөөдөр аймгийн ИТХ-ын хуралдаанаар баталлаа. 

Монгол Улсын Засгийн газар “Алсын хараа-2050” урт хугацааны хөгжлийн бодлого, “Шинэ сэргэлтийн бодлого” бодлогын баримт бичигт тусгагдсан  “Хот, хөдөөгийн сэргэлтийн хэрэгжилтийг эрчимжүүлэхээр тус хөтөлбөрийг боловсруулсан байна. 

Нийт 9 бүлэг 15 зүйл, 36 заалт бүхий тус хөтөлбөр нь нийт 3 жилийн хугацаанд хэрэгжинэ. 
Хөтөлбөрийн хүрээнд орон нутгийн өнөөгийн нөхцөл байдал, нөөц боломж, аймгийн түүх, соёл, зан заншил, уламжлал, оюун санааны үнэт зүйлс, нийгэм, эдийн засаг, техник, технологи, үндэсний үйлдвэрлэлийн ололт амжилтыг шилжин ирэх иргэд, аж ахуйн нэгж, байгууллага, олон нийтэд мэдээллэх, сурталчлах, тэдгээрийг дэмжин ажиллах юм.





ДЭРГЭДЭХ БАЙГУУЛЛАГУУД

Монгол Ардын Намын дэргэд эрхэм зорилго, хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд өөрийн гишүүдээ оролцуулах, дэмжих, намын үзэл баримтлал, үйл хэргийг сурталчлан таниулах, судалгаа шинжилгээ хийх, иргэдэд тустай олон нийтийн ажилд оролцох чиглэлээр төрийн бус байгууллагууд үйл ажиллагаа явуулж байна.