Мэдээ

Ирэх өвөл ОХУ-ын 70-100 хувь цэвэршүүлсэн давс, бодис хэрэглэнэ


Өнгөрсөн өвөл Хот тохижуулах газар халтиргаа, гулгаанаас сэргийлж 133,5 тонн бодис, 184,5 тонн давс цацан замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангасан.

Үүнд, орон нутгийн төсвөөс 212 сая төгрөгийг зарцуулж, нэмэлтээр аймгийн Онцгой комиссоос 20 тонн бодис, 60 тонн давс худалдан авах зардлыг шийдвэрлэсэн.

Энэ жил давс, бодисонд  орон нутгийн төсвөөс 265 сая төгрөг зарцуулна. ОХУ-аас 70-100 хувь цэвэршүүлсэн давс, бодис худалдан авах ажлыг ирэх долоо, наймдугаар сард зохион байгуулах юм. 

Аймгийн ИТХ-ын ээлжит 15 дугаар хуралдаанаар 2023-2024 оны  хотын өвөлжилтийн бэлтгэл хангах ажлын төлөвлөгөөг хэлэлцэж байгаа юм.



ДЭРГЭДЭХ БАЙГУУЛЛАГУУД

Монгол Ардын Намын дэргэд эрхэм зорилго, хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд өөрийн гишүүдээ оролцуулах, дэмжих, намын үзэл баримтлал, үйл хэргийг сурталчлан таниулах, судалгаа шинжилгээ хийх, иргэдэд тустай олон нийтийн ажилд оролцох чиглэлээр төрийн бус байгууллагууд үйл ажиллагаа явуулж байна.