Орхон аймаг, Эрдэнэт хотын айл өрхийн тоо 16.5 хувь, хүн амын тоо 17.4 хувиар өсөж, гэр хорооллын 18 багийн 20 мянга гаруй өрхийн 69.1 мянга орчим иргэн, орон сууцны хорооллын 10 мянга гаруй өрхийн 38.8 мянга орчим иргэдэд нийтийн тээврийн үйлчилгээг хүргэхийн тулд энэ салбарын хөгжилд тулгамдаж буй асуудлуудыг оновчтой зөв тодорхойлж, шуурхай шийдвэрлэх шаардлага тулгарч байна.
Иймд салбарын эдийн засгийн өсөлтийг хангах, эрэлтэд нийцсэн, тогтвортой, эдийн засгийн үр ашигтай, аюулгүй, ая тухтай, байгаль орчинд ээлтэй, хүртээмжтэй, тээврийн үйлчилгээний тогтвортой системийг бий болгох зорилготой уг хөтөлбөрийг боловсруулаад байна.
Аймгийн ИТХ-ын хуралдаанаар хэлэлцүүлнэ.
Монгол Ардын Намын дэргэд эрхэм зорилго, хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд өөрийн гишүүдээ оролцуулах, дэмжих, намын үзэл баримтлал, үйл хэргийг сурталчлан таниулах, судалгаа шинжилгээ хийх, иргэдэд тустай олон нийтийн ажилд оролцох чиглэлээр төрийн бус байгууллагууд үйл ажиллагаа явуулж байна.