Мэдээ

"Орлогод нийцсэн орон сууц хөтөлбөр"-ийн хүрээнд Баян-Өндөр сумын Уртын гол багт баригдаж буй 260 айлын орон сууцны барилгын ажлын явцтай танилцлаа


"Орлогод нийцсэн орон сууц хөтөлбөр"-ийн хүрээнд Баян-Өндөр сумын Уртын гол багт баригдаж буй 260 айлын орон сууцны барилгын ажлын явцтай танилцлаа.    

5 давхар 5 блок барилгын 2 блокыг нь ирэх 6 сард, 1 блокийг нь 7 сард ашиглалтад хүлээн авна.  Өнөөдрийн байдлаар дулаанаа авсан,  дотор заслын ажил эхэлсэн,  барилгын ажил  79-85 хувийн гүйцэтгэлтэй, гадна талбайн ажил ирэх сарын 15-наас эхэлнэ гэх  мэдээллийг гүйцэтгэгч  “Неман констракшн” ХХК-аас өглөө. 

Барилгын ажил 100 хувь дуусаагүй  энэ цаг үед иргэдээс нэг ч материал хүлээж аваагүй, авах болоогүй  гэдгийг албан ёсоор хэлье. Аймгийн ИТХ-ын хуралдаанаар 260 айлын сууцны байрны 1м2 талбайн үнийг 1,952,798 автомашины зогсоолын үнийг 2,138,000 төгрөгөөр тогтоон баталсан. 

Иргэдэд зарж, борлуулахдаа  “Орлогод нийцсэн орон сууц”-ны журмаар олгоно. Ингэхдээ  өөрийн өмчлөлийн  газар нь инженерийн хангамжгүй байх, сүүлийн таван жил гэр хороололд амьдарсан байх, худалдан борлуулах байрны төлбөрийг төлөх санхүүгийн эх үүсвэртэй байх зэрэг шалгуурыг  тавина. 

Байр ашиглалтад орох үед иргэдэд  мэдээлэл түгээж   материал хүлээн авна гэдгийг дахин хэлье.



ДЭРГЭДЭХ БАЙГУУЛЛАГУУД

Монгол Ардын Намын дэргэд эрхэм зорилго, хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд өөрийн гишүүдээ оролцуулах, дэмжих, намын үзэл баримтлал, үйл хэргийг сурталчлан таниулах, судалгаа шинжилгээ хийх, иргэдэд тустай олон нийтийн ажилд оролцох чиглэлээр төрийн бус байгууллагууд үйл ажиллагаа явуулж байна.