Мэдээ

Орхон аймаг 2023 онд 4,9 сая ширхэг мод тарина


Орхон аймаг энэ жил хот орчмын ойн төгөлд, хаягдлын далан орчмын ойн зурвасд, авто зам дагуу газрууд, хөрс хамгаалах ойн зурвас зэрэг ерөнхий бүтцийн дагуу нийт 4,9 сая ширхэг мод тарихаар төлөвлөөд байна.

Үүнд орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтаас гадна “Эрдэнэт Үйлдвэр” ТӨҮГ, “Ачит Ихт” ХХК, “Эрдмин” ХХК, “Зэс Эрдэнийн хувь” ХХК зэрэг аж ахуйн нэгжүүд томоохон үүрэгтэй оролцоно.

Орчны бохирдлыг бууруулах, байгалийн тэнцвэрт байдлыг хадгалж, иргэдийн эрүүл, аюулгүй амьдрах нөхцлийн сайжруулахад мод тарих, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх нь чухал ач холбогдолтой.

Иймд бид “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд 20,0 сая мод тарих зорилго тавиад байгаа.



ДЭРГЭДЭХ БАЙГУУЛЛАГУУД

Монгол Ардын Намын дэргэд эрхэм зорилго, хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд өөрийн гишүүдээ оролцуулах, дэмжих, намын үзэл баримтлал, үйл хэргийг сурталчлан таниулах, судалгаа шинжилгээ хийх, иргэдэд тустай олон нийтийн ажилд оролцох чиглэлээр төрийн бус байгууллагууд үйл ажиллагаа явуулж байна.