АНУ-ын Элчин сайдын яамны Олон нийттэй харилцах албаны дарга John Brown-ыг Төрийн ордонд хүлээн авч уулзлаа.
Уг уулзалтаар American Corner буюу Америкийн Соёл Мэдээллийн төвийг Эрдэнэт хотод байгуулахаар боллоо. АНУ-ын ЭСЯ тус төвийг Эрдэнэт хотод байгуулах талаар хэд хэдэн удаа ажиллаж судалгаа хийсэн байна.
American Corner -ыг Эрдэнэт хотод шинээр баригдаж буй Номын өргөөнд байгуулахаар болсон юм. Номын өргөөний барилга энэ онд багтан дуусах юм.
Америкийн Соёл Мэдээллийн Төв нь Англи хэлээр олон төрлийн хөтөлбөр, лекц яриа, сургалтуудыг явуулдаг бөгөөд англи хэл дээрх ном бүхий уншлагын танхим, лавлагаа материал, чөлөөтэй ашиглах компьютерүүдээр үйлчилдэг. Мөн аудио, видео техникүүдээр бүрэн тоноглогдсон байдаг юм.
АНУ-д боловсрол эзэмших хүсэлтэй залууст зориулан АНУ-ын их дээд сургуулиудын албан ёсны мэдээлэлээр хангах зэрэг маш олон төрлийн үйлчилгээг үзүүлнэ.
Түүнээс гадна АНУ-ын ЭСЯ-тай хамтран Эрдэнэт хотын цэцэрлэгийн насны болон бага ангийн хүүхдүүдэд зориулсан англи хэлний хөтөлбөр хэрэгжүүлэх талаар санал солилцлоо. Эхний ээлжинд уг хөтөлбөрийг манай хотын хувийн хэвшлийн цэцэрлэгүүдэд хэрэгжүүлэх асуудал яригдлаа. Ноён John Brown-ыг Эрдэнэт хотдоо урьсан бөгөөд удахгүй эдгээр асуудлаарх уулзалтууд манай хотод болно.
Монгол Ардын Намын дэргэд эрхэм зорилго, хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд өөрийн гишүүдээ оролцуулах, дэмжих, намын үзэл баримтлал, үйл хэргийг сурталчлан таниулах, судалгаа шинжилгээ хийх, иргэдэд тустай олон нийтийн ажилд оролцох чиглэлээр төрийн бус байгууллагууд үйл ажиллагаа явуулж байна.