Мэдээ

Гэр хорооллын 18 мянган хэрэглэгч хүчдэлийн уналтгүй эрчим хүчний найдвартай эх үүсвэрээр хангагдана


Орхон аймгийн Засаг даргын зөвлөлийн 2023 оны VII хуралдаанаар хотын 2023- 2024 оны өвөлжилтийн бэлтгэл хангах ажлын  төлөвлөгөөг хэлэлцэж, мэргэжлийн байгууллагууд сонсгол хийлээ. 

“ЭБЦТС” ТӨХК дээр Дэлхийн банкны Олон улсын хөгжлийн ассоциацийн хөнгөлөлттэй зээлээр “Эрчим хүчний II” төслийн хүрээнд Баян-Өндөр сумын “Цахилгаан түгээх сүлжээний шинэчлэлт”-ийн ажил хийгдэж буй. 


Төслийн хүрээнд  гэр хорооллын 12 багийн 66 дэд станцын шугамыг шинэчлэх юм. Одоогийн байдлаар тулгуур угсралтын ажил 90 хувьтай, утас татах  ажил 79 хувьтай, орон сууцны цахилгаан хангамж сайжруулах, ухаалаг тоолуур суурилуулах ажил 59 хувьтай үргэлжилж байна. 

Төсөл ирэх наймдугаар сард дуусах бөгөөд үр дүнд нь 18 мянган хэрэглэгч  цахилгаан эрчим хүчний найдвартай эх үүсвэрээр хангагдаж,  гэр хорооллын зарим багуудын хүчдэлийн уналт үгүй болох юм.



ДЭРГЭДЭХ БАЙГУУЛЛАГУУД

Монгол Ардын Намын дэргэд эрхэм зорилго, хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд өөрийн гишүүдээ оролцуулах, дэмжих, намын үзэл баримтлал, үйл хэргийг сурталчлан таниулах, судалгаа шинжилгээ хийх, иргэдэд тустай олон нийтийн ажилд оролцох чиглэлээр төрийн бус байгууллагууд үйл ажиллагаа явуулж байна.