Мэдээ

XХVII цэцэрлэгт сурч, хөгжиж буй хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийг сэргээн заслын эмчилгээнд нь зөөх автомашинтай боллоо.


Аймгийн ЗДТГ-аас хэрэгжүүлж буй "Тэгш боломж төсөл"-ийн хүрээнд XХVII цэцэрлэг дээр хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд сурч, боловсрох хоёр бүлгийг нээсэн.

Энэ хичээлийн жилд тус цэцэрлэгт 150 орчим хүүхэд хамрагдаж байгаагаас, хоёр бүлэгт 2-6 насны 24 хүүхэд сургуулийн өмнөх боловсрол эзэмшиж байна.


Төслийн хүрээнд өнөөдөр БНСУ-д 2019 онд үйлдвэрлэсэн, энэ сард гаалиар орж ирсэн сонсгол болон харааны бэрхшээлтэй иргэнд зориулсан дуут дохиолол, тэргэнцэртэй хүүхдийг зөөж тээвэрлэхээр тоноглогдсон зориулалтын starex, hyundai загварын авто машиныг цэцэрлэгийн удирдлага, хамт олонд хүлээлгэж өглөө.


Ингэснээр цэцэрлэгийн багш нар хүүхдүүдээ VII цэцэрлэгийн усан бассейн, ЭБИС сэргээн заслын клиникт явах эмчилгээнд нь зориулалтын авто машинаар зөөх боломжтой болж байна.

Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийг боловсролд, тэгш хамруулах зорилгоор хэрэгжүүлж буй "Тэгш боломж" төслийн хүрээнд өнгөрсөн онд I, VII,  XX сургууль дээр "Хүүхдийн хөгжлийг дэмжих" төвийг байгуулсан билээ.


Энд онд ерөнхий боловсролын гурван сургууль дээр "Хүүхдийн хөгжлийг дэмжих" төвийг төслийн хүрээнд нээхээр зорьж байна. Хүүхэд бүр боловсролоос ангид үлдэх ёсгүй.



ДЭРГЭДЭХ БАЙГУУЛЛАГУУД

Монгол Ардын Намын дэргэд эрхэм зорилго, хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд өөрийн гишүүдээ оролцуулах, дэмжих, намын үзэл баримтлал, үйл хэргийг сурталчлан таниулах, судалгаа шинжилгээ хийх, иргэдэд тустай олон нийтийн ажилд оролцох чиглэлээр төрийн бус байгууллагууд үйл ажиллагаа явуулж байна.