Мэдээ

УИХ-ын Үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны дарга, гишүүд Эрдэнэт үйлдвэрийн үйл ажиллагаатай танилцлаа.


УИХ-ын Үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны дарга, гишүүд Эрдэнэт үйлдвэрийн үйл ажиллагаатай танилцлаа.

Засгийн газраас "Эрдэнэт Үйлдвэрт" түшиглэсэн үйлдвэр технологийн парк байгуулах тусгай зөвшөөрөл олгосон билээ.

Төслийн хүрээнд: Исэлдсэн хүдрийг нуруулдан уусгах төсөл, Молибдений баяжмал боловсруулах төсөл, Зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэр, Ногоон хөгжлийн төв байгуулж, ашиглалтад оруулах юм.


Үйлдвэр технологийн паркын дэд бүтэц, Исэлдсэн хүдрийг нуруулдан уусгах төсөл, Зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэр, Молибдений баяжмал боловсруулах төслийн ТЭЗҮ бэлэн болж батлагдсан бөгөөд молибдений баяжмал боловсруулах төслийн ТЭЗҮ 80 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна. 

Шаардлагатай хөрөнгө оруулалт: 

  • Исэлдсэн хүдрийг нуруулдан уусгах төсөл - 60 сая ам.доллар 
  •  Молибдений баяжмал боловсруулах төсөл - 42 сая ам.доллар
  •  Зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэр - 762 сая ам.доллар

Хүчин чадал:

  • Исэлдсэн хүдрийг нуруулдан уусгах төсөл - Жилд 10 мянган тонн цэвэр зэс 
  •  Молибдений баяжмал боловсруулах төсөл - Жилд 4.8 мянган тонн ферромолибден
  •  Зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэр - Жилд 124.1 мянган тонн цэвэр зэс 




ДЭРГЭДЭХ БАЙГУУЛЛАГУУД

Монгол Ардын Намын дэргэд эрхэм зорилго, хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд өөрийн гишүүдээ оролцуулах, дэмжих, намын үзэл баримтлал, үйл хэргийг сурталчлан таниулах, судалгаа шинжилгээ хийх, иргэдэд тустай олон нийтийн ажилд оролцох чиглэлээр төрийн бус байгууллагууд үйл ажиллагаа явуулж байна.