Мэдээ

Монгол Улсын Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийн төслийг Эрдэнэтчүүддээ танилцуулж байна

orkhon
Өчигдөр 08 цаг 31 минут

Монгол Улсын Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийн төслийг Эрдэнэтчүүддээ танилцуулж байна. Та бүхэн өөрийн оршин сууж буй багт болох уулзалтад өргөнөөр оролцож Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийн төсөлтэй танилцаж өөрийн саналаа илэрхийлээрэй. 

Өчигдөр буюу 5 сарын 9-ний өдөр Жаргалант сумын иргэд, Эрдэнэтийн ДЦС, Эрдэнэт Булганы ЦТС ТӨХК-ийн ажилтнуудад танилцуулсан бол өнөөдөр Цагаанчулуут, Наран, Рашаант, Уртын гол, Найрамдал, Чандмань, Согоот, Булаг, Баянбулаг багийн иргэдтэй уулзалт хийж Үндсэн хуульд оруулах нэмэлт өөрчлөлтийн төслийг танилцуулав. Иргэд гишүүдийн тоог нэмэх, холимог тогтолцоотэй болох талаар үнэтэй саналаа илэрхийлж байна. 

Үндсэн хуулийн өөрчлөлтийн төсөл батлагдсанаар:

  • Иргэдийн төлөөлөх эрх 2 дахин нэмэгдэж, УИХ-ын гишүүнд ногдох эрх мэдлийн төвлөрөл 2 дахин багасна. 
  • Нутгархах, тойрогжих хандлага 2 дахин буурч, улсын төсвийн хөрөнгө оруулалт нийгмийн суурь асуудлуудыг шийдвэрлэхэд илүүтэй төвлөрөх болно
  • Парламентын дархлаа 2 дахин нэмэгдэж, аливаа нөлөөлөлд өртөх эрсдэл 2 дахин буурах зэрэг олон талын ач холбогдолтой.


ДЭРГЭДЭХ БАЙГУУЛЛАГУУД

Монгол Ардын Намын дэргэд эрхэм зорилго, хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд өөрийн гишүүдээ оролцуулах, дэмжих, намын үзэл баримтлал, үйл хэргийг сурталчлан таниулах, судалгаа шинжилгээ хийх, иргэдэд тустай олон нийтийн ажилд оролцох чиглэлээр төрийн бус байгууллагууд үйл ажиллагаа явуулж байна.